Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааанызорилго, үндсэн зарчим

 

Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршино.

 

Эвлэрүүлэн зуучлалыг дараах зарчимд үндэслэн явуулна

 

·Талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих.

·Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах.

·Эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх.

·Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох.

 

Эвлэрүүлэн зуучлуулах өргөдөл гаргах хэлбэр

 

·Эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа шийдвэрлүүлэх хүсэлтэй оролцогч этгээд эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргана.

·Эвлэрүүлэн зуучлагч өргөдөл хүлээн авсан тухай болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах товыг талуудад мэдэгдэнэ.

·Талууд эвлэрүүлэн зуучлагчийн нас, хүйс, мэргэшсэн чиглэл, дадлага, туршлага зэрэг асуудлаар эвлэрүүлэн зуучлагчид тусгайлан хүсэлт гаргаж болно.

·Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эхний уулзалтад талуудыг заавал оролцуулна. Энэ уулзалтаар эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны дэг, журам, талуудын эрх, үүргийг танилцуулж, талуудын шаардлага, тайлбарыг сонсож, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлно.

·Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг талуудыг хамтран оролцуулах зарчмын дагуу явуулна. Эвлэрүүлэн зуучлагч нь зөвхөн шаардлагатай тохиолдолд талуудтай ганцаарчилсан уулзалт хийнэ.

 

Гэр бүлийн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх

 

·Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална.

·Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ.

·Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ. Гэрлэгчид энэ хугацаанд эвлэрээгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална.

·Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад 30,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлж баримт бүрдүүлнэ. 

 

Иргэний хэрэгт эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх

 

30.1. Шүүхэд иргэний хэрэг маргаан үүсгэснээс хойш талууд хамтарч хүсэлт гаргасан, эсхүл шүүгч эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь зохистой гэж үзэж санал болгосныг талууд зөвшөөрсөнтохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулж болно.

30.2.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд талууд эвлэрсэн бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.

30.3.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтад хүрээгүй дуусгавар болсон тохиолдолд шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.

30.6.Иргэний хэрэг үүсгэснээс хойш явагдах эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацааг шүүгч тогтооно.