Процессын тойм №1

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

 

К.Айдос, Г.Мэндбаяр, С.Онон, Л.Балдорж, Б.Даваа

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Шийдвэрийн дугаар: 2022.12... №... Шүүгчийн захирамж

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Процессын хураангуй-1

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан К.Айдосыг  “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт, Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Мэндбаярыг “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”,  “хахууль авах” гэмт хэрэгт тус тус, Авто тээврийн үндэсний төвийн хяналтын тасгийн авто тээврийн хяналтын мэргэжилтнээр ажиллаж байсан С.Ононг “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”,  “хахууль авах” гэмт хэрэгт тус тус, “Бэш тэрэг транс” ХХК-ийн захирал ажилтай Л.Балдоржийг “хахууль өгөх” гэмт хэрэгт, “Буман трейд” ХХК-ийн захирал ажилтай Б.Давааг “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “хахууль авах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч, Нийт шүүгчийн чуулган, тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан хэрэг хуваарилах журмын дагуу хуваарилж, шүүгч хуульд заасан хугацаанд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүгдэгч К.Айдос, Г.Мэндбаяр, С.Онон, Л.Балдорж, Б.Даваа нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарласан байна.

Хураангуйг бэлтгэсэн: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын

шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга

 

 
 

Процессын тойм №2

С.Давааням нарт холбогдох

эрүүгийн 2102004450277 дугаартай хэргийн тухай

 

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор И.Мөнхцэцэгээс

“Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан С.Даваанямыг “Хахууль авах” гэмт хэрэгт, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн С.Эрдэнэтовчийг “Хахууль өгөх” гэмт хэрэгт,

Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Saienbaoyin /Ж.Сайнбуян/-д “Хахууль өгөх” гэмт хэрэгт,

“Авто тээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Өмнөговь аймгийн Авто тээврийн төвд техникийн, хяналтын, үзлэгийн оношлогч инженерээр ажиллаж байсан Э.Шарав-Арилдийд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт,

“Авто тээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын авто тээврийн хяналтын мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Оргилболдыг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102004450277 дугаартай хэргийг тус шүүх 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн хүлээн авч, нийт шүүгчдийн хуралдаан, шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан хэрэг хуваарилах журмын дагуу уг хэрэг нь шүүгчид хуваарилагдсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч С.Даваанямын өмгөөлөгч Б.Баатарсайхан өмгөөлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж, товыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тогтоосон.

2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр: ...нэр бүхий компаниудын итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдүүд уг үйл явдалд ямар үүрэг оролцоотой байсан эсэхийг тодруулах мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлэхээр, ...гэрчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлаагүй мэдүүлэг авсан нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байх тул гэрчид эрх, үүргийг тайлбарлаж, хууль сануулсан баримтад гарын үсгийг зуруулж, мэдүүлэг авахуулахаар, ...хахуульд өгсөн, авсан гэх зүйл нь төгрөг юмуу, юань юмуу гэдгийг тогтоох, юан бол түүнийг үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгт хэрхэн хөрвүүлж тооцох, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг төгрөгөөр тодорхойлох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж хийлгүүлэх...”-ээр яллагдагч нарт холбогдох эрүүгийн 2102004450277 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч С.Даваанямд урьд авсан С.Эрдэнэтовч, Ж.Сайнбуян, В.Худгаа, Ч.Сарантуяа, Б.Оргилболд нартай уулзахыг хориглох, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслах сэргийлах арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч С.Эрдэнэтовч, /Saienbaoyin/ Ж.Сайнбуян нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслах сэргийлах арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Оргилболд, Э.Шарав-Арилдий нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.

Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЗ/234 дугаартай захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол, эсэргүүцэл гаргаагүй, шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон тул хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт Монгол шуудангаар хүргүүлсэн байна.

 

Хураангуйг бэлтгэсэн: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын

шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга

 

 
 

Процессын тойм №3

К.Айдос, Г.Мэндбаяр, С.Онон, Л.Балдорж, Б.Даваа

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос К.Айдост Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан  “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт, шүүгдэгч  Г.Мэндбаяр, С.Онон, Б.Даваа нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”,  “хахууль авах” гэмт хэрэгт, шүүгдэгч Л.Балдоржид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагаас хянан хэлэлцэв.

2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр улсын яллагч Г.Ганхөлөг нь шүүх хуралдаан давхардсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар улсын яллагч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна гэж зааснаар улсын яллагч Г.Ганхөлөгөөс гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулав.  

Хураангуйг бэлтгэсэн: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын

шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга

 

 
 

Процессын тойм №4

С.Давааням нарт холбогдох

эрүүгийн 2102004450277 дугаартай хэргийн тухай

 

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор И.Мөнхцэцэгээс

“Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан С.Даваанямыг “Хахууль авах” гэмт хэрэгт, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн С.Эрдэнэтовчийг “Хахууль өгөх” гэмт хэрэгт,

Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Saienbaoyin /Ж.Сайнбуян/-д “Хахууль өгөх” гэмт хэрэгт,

“Авто тээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Өмнөговь аймгийн Авто тээврийн төвд техникийн, хяналтын, үзлэгийн оношлогч инженерээр ажиллаж байсан Э.Шарав-Арилдийд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт,

“Авто тээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын авто тээврийн хяналтын мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Оргилболдыг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102004450277 дугаартай хэргийг тус шүүх 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн хүлээн авч, нийт шүүгчдийн хуралдаан, шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан хэрэг хуваарилах журмын дагуу уг хэрэг нь шүүгчид хуваарилагдсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч С.Даваанямын өмгөөлөгч Б.Баатарсайхан өмгөөлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж, товыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тогтоосон.

2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр: “...нэр бүхий компаниудын итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдүүд уг үйл явдалд ямар үүрэг оролцоотой байсан эсэхийг тодруулах мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлэхээр, ...гэрчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлаагүй мэдүүлэг авсан нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байх тул гэрчид эрх, үүргийг тайлбарлаж, хууль сануулсан баримтад гарын үсгийг зуруулж, мэдүүлэг авахуулахаар, ...хахуульд өгсөн, авсан гэх зүйл нь төгрөг юмуу, юань юмуу гэдгийг тогтоох, юан бол түүнийг үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгт хэрхэн хөрвүүлж тооцох, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг төгрөгөөр тодорхойлох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж хийлгүүлэх...”-ээр яллагдагч нарт холбогдох эрүүгийн 2102004450277 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч С.Даваанямд урьд авсан С.Эрдэнэтовч, Ж.Сайнбуян, В.Худгаа, Ч.Сарантуяа, Б.Оргилболд нартай уулзахыг хориглох, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслах сэргийлах арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч С.Эрдэнэтовч, /Saienbaoyin/ Ж.Сайнбуян нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслах сэргийлах арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Оргилболд, Э.Шарав-Арилдий нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.

Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЗ/234 дугаартай захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол, эсэргүүцэл гаргаагүй, шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон тул хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт Монгол шуудангаар хүргүүлж шийдвэрлэсэн болно.

Хураангуйг бэлтгэсэн: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын  шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга

 

 

 

 
 

Процессын тойм №5

К.Айдос, Г.Мэндбаяр, С.Онон, Л.Балдорж, Б.Даваа

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч К.Айдост “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт, шүүгдэгч  Г.Мэндбаяр, С.Онон, Б.Даваа нарт “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”,  “хахууль авах” гэмт хэрэгт, шүүгдэгч Л.Балдоржид “хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагаас тус шүүхэд хянан хэлэлцэхээр товлосон байна.

Шүүгдэгч Г.Мэндбаярын өмгөөлөгч Л.Соёмбоос 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “ … 03 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаан давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх агуулгатай хүсэлтийг бичгээр ирүүлсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах, шүүгдэгчийг хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах үүднээс шүүгдэгч Г.Мэндбаярын өмгөөлөгч Л.Соёмбоос гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэв.

Д.Эрдэнэбаяр, Т.Мөрөн, О.Энх-Амгалан, Д.Амартүвшин,

Ж.Даваасүрэн, М.Дэлгэржунай, У.Доржжүгдэр,

Н.Ариунболд нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Н.Ариунболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “хахууль өгөх” гэмт хэрэгт, У.Доржжүгдэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр  зүйлийн 4 дэх заалтад заасан “хахууль авах” гэмт хэрэгт, М.Дэлгэржунайг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “хахууль авах” гэмт хэрэгт, Ж.Даваасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “хахууль авах” гэмт хэрэгт, Д.Амартүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “хахууль авах” гэмт хэрэгт, О.Энх-Амгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “хахууль өгөх” гэмт хэрэгт, Т.Мөрөнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “хахууль өгөх” гэмт хэрэгт, Д.Эрдэнэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан  “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ирүүлжээ.

2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр яллагдагч О.Энх-Амгалангын өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав, Т.Мөрөнгийн өмгөөлөгч Г.Наранцэцэг, У.Доржжүгдэрийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг, Ш.Сарангэрэл нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минут хэлэлцэхээр товлов.

С.Давааням нарт холбогдох эрүүгийн

2102004450277 дугаартай хэргийн тухай

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Даваанямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан ‘’Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах’’ гэмт хэрэгт, шүүгдэгч С.Эрдэнэтовчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”,  “хахууль авах” гэмт хэрэгт, шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Saienbaoyin /Ж.Сайнбуян/-д Эрүүгийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан ‘’Хахуул өгөх’’ гэмт хэрэгт, шүүгдэгч Э.Шарав-Арилдийд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг, Б.Оргилболдыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах’’ гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн  10 цагаас хянан хэлэлцэв.

2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч С.Оргилболдын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Оргилболдын өмгөөлөгч О.Цэрэнпунцагаас гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэв.

Ц.Түвшинжаргал нарт холбогдох эрүүгийн

20290013400350 дугаартай хэргийн тухай

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Түвшинжаргалд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”,  “хахууль авах” гэмт хэрэг, Д.Баттогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”,  “хахууль авах” гэмт хэрэг, Д.Удвалцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”,  “хахууль авах” гэмт хэрэг, О.Түмэнцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”,  “хахууль авах” гэмт хэрэг, А.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан ‘’Хахуул өгөх’’ гэмт хэрэгт,  Л.Батболорт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан ‘’Хахуул өгөх’’ гэмт хэрэгт, Т.Лхагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан ‘’Хахуул өгөх’’ гэмт хэрэгт, Б.Дашдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан ‘’Хахуул өгөх’’ гэмт хэрэгт, Т.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан ‘’Хахуул өгөх’’ гэмт хэрэгт, О.Ууганбаатарт 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан ‘’Хахуул өгөх’’ гэмт хэрэгт,  Ц.Батгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан ‘’Хахуул өгөх’’ гэмт хэрэгт,  Б.Мөнхбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан ‘’Хахуул өгөх’’ гэмт хэрэгт, Ү.Тогообаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан ‘’Хахуул өгөх’’ гэмт хэрэгт, Д.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан ‘’Хахуул өгөх’’ гэмт хэрэгт,  Э.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан ‘’Хахуул өгөх’’ гэмт хэрэгт,  Б.Гүндсамбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан ‘’Хахуул өгөх’’ гэмт хэрэгт,  Д.Цогтбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан ‘’Хахуул өгөх’’ гэмт хэрэгт,  Э.Алтангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан ‘’Хахуул өгөх’’ гэмт хэрэгт, Д.Ууганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан ‘’Хахуул өгөх’’ гэмт хэрэгт, О.Нэргүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан ‘’Хахуул өгөх’’ гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн байна.

 

                                                                                                                                                         ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД  СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ

 

 
 

Процессын тойм №6

К.Айдос, Г.Мэндбаяр, С.Онон, Л.Балдорж, Б.Даваа

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч К.Айдост Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан  “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт, шүүгдэгч  Г.Мэндбаяр, С.Онон, Б.Даваа нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”,  “хахууль авах” гэмт хэрэгт, шүүгдэгч Л.Балдоржид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагаас хянан хэлэлцэв.

Улсын яллагч Г.Ганхөлөгөөс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээр, шүүх хуралдааныг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулав. 

 

 
 

Процессын тойм №7

Ц.Түвшинжаргал нарын 22 шүүгдэгчид холбогдох эрүүгийн

2029001340350 дугаартай хэргийн тухай

 

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Түвшинжаргал нарын 22 шүүгдэгчид холбогдох 2029001340350 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүх хүлээн авч, нийт шүүгчдийн хуралдаан, шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан хэрэг хуваарилах журмын дагуу уг хэрэг нь шүүгчид хуваарилагдсан.

2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Батбаяр, А.Ганболд нарын өмгөөлөгч О.Оюунчимэг, шүүгдэгч Т.Баттулгын өмгөөлөгч Б.Борхүү, шүүгдэгч Д.Цогтбаярын өмгөөлөгч Д.Очирваань, шүүгдэгч О.Түмэнцогт нараас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг, холбогдох нотлох баримтын хамт ирүүлснийг шүүх хүлээн авч шүүгдэгч Ц.Түвшинжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.  

 

 

Хураангуй бэлтгэсэн: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх