Шийдвэрийн тойм №1

 

Санамж:  Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Хууль бусаар ховор амьтан агнасан

этгээдүүдэд ял оногдуулав

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх 2022.11.03 134 Шт  

Шийдвэрийн хураангуй №01 2023.02.13

Шийдвэрийн төрөл: Хуулийн хүчин төгөлдөр болсон

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Э, A.А, S.I, A.M, A.N, A.Kh, A.A нарыг “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Монгол Улсын иргэн Э.Э, Саудын Арабын Хаант Улсын иргэн A.А, S.I, A.M, A.N, A.Kh, Йорданы Хашемит Хаант Улсын иргэн A.A нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж 2022 оны 07 дугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр 2.000.000 төгрөгийн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээтэй эм хүйсийн хар сүүлт зээрийг Д аймгийн Ц сумын нутаг дэвсгэрт, 1.700.000 төгрөгийн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээтэй эр хүйсийн хар сүүлт зээрийг Ө аймгийн М сумын нутаг дэвсгэрт тус тус дробинка буугаар буудаж агнасан байна.

Хар сүүлт зээр нь ховор амьтны жагсаалт, Монгол Улсын Улаан номын (2016 он) ховор зүйлийн жагсаалтад тус тус багтсан болох нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоол болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох хар сүүлт зээрийг агнасан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарыг бүлэглэн “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын иргэн Э.Э-г 5.400.000 төгрөгөөр, Саудын Арабын Хаант Улсын иргэн A.А-г 15.000.000 төгрөгөөр, Саудын Арабын Хаант Улсын иргэн S.I, A.M, A.N, A.Kh, Йорданы Хашемит Хаант Улсын иргэн A.A нарыг 12.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2 тээврийн хэрэгслийн үнэ 39.500.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах, мөн хохиролд амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж нийт 7.400.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шийдвэрийн цахим холбоос: http://shuukh.mn/single_case/84872?daterange=2022-11-01%20-%202023-02-13&id=1&court_cat=2&bb=1

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Даваанаран

 

 
 

Шийдвэрийн тойм №2

 

Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн

этгээдүүдэд ял шийтгэв

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх 2023.02.13 №26 Шт  

Шүүхийн шийдвэрийн тойм: №02, 2023.02.28

Шийдвэрийн төрөл: Хүчин төгөлдөр болсон

Санамж:  Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Монгол Улсын иргэн Б нь БНХАУ-ын иргэн B-тэй бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сум Гашуунсухайт хилийн боомтоор “Ц” ХХК-ийн эзэмшлийн нүүрс ачсан тээврийн хэрэгслийг БНХАУ-руу гаргах зорилгоор “...асуудлыг зохицуулсан, тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын хилээр гарахдаа Г-н гадаад пастортыг үзүүлээрэй, БНХАУ-ын хил дээр өөрийнхөө паспортыг үзүүлээд гараарай” гэж Т.Г-г иргэн Л.Г-ын ***** дугаартай гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн,

Монгол Улсын иргэн Т.Г нь Б, БНХАУ-ын иргэн B нартай бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сум Гашуунсухайт хилийн боомтоор “Ц” ХХК-ийн эзэмшлийн нүүрс ачсан тээврийн хэрэгслийг БНХАУ-руу гаргах зорилгоор Монгол Улсаас БНХАУ-руу нүүрс тээврийн автомашиныг жолоодон явахдаа иргэн Л.Г-ын ***** дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын иргэн Б, Т.Г, БНХАУ-ын иргэн B нарыг бүлэглэн Эрүүгийн хуульд заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын иргэн С.Б-г 10.000.000 төгрөгөөр, Т.Г-г 6.000.000 төгрөгөөр, БНХАУ-ын иргэн B-г 20.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

 

 Шийдвэрийн цахим холбоос:https://shuukh.mn/single_case/85255?daterange=2023-01-01%20-%202023-02-28&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга

 

 
 

Шийдвэрийн тойм №3

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан этгээдүүдэд ял оногдуулав.

Санамж:  Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх 2023.04.06 50 Шт  

Шийдвэрийн хураангуй №04  2023.04.07

Шийдвэрийн төрөл: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокуророос  “Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан С.Даваанямыг “Хахууль авах” гэмт хэрэгт, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт, Монгол Улсын иргэн С.Эрдэнэтовчийг “Хахууль өгөх” гэмт хэрэгт, Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Saienbaoyin /Ж.Сайнбуян/-д “Хахууль өгөх” гэмт хэрэгт,  “Авто тээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Өмнөговь аймгийн Авто тээврийн төвд техникийн, хяналтын, үзлэгийн оношлогч инженерээр ажиллаж байсан Э.Шарав-Арилдийд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт,  “Авто тээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын авто тээврийн хяналтын мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Оргилболдыг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102004450277 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдаанаар  хянан хэлэлцээд   

Шүүгдэгч С.Даваанямд нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял,

Шүүгдэгч Б.Оргилболд, Э.Шарав-Арилдий нарт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 18,000,000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч С.Эрдэнэтовчид  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10,000,000 төгрөгөөр торгох ял,

 Шүүгдэгч Ж.Сайнбуянд  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10,000,0000 төгрөгөөр торгох ял  оногдуулж шийдвэрлэв.

            Тоймыг бэлтгэсэн: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Г.Батмөнх

 
 

Шийдвэрийн тойм №4

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан

этгээдүүдэд ял оногдуулав.

 

Санамж:  Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх 2023.04.21 58 ШТ  

Шийдвэрийн хураангуй №05  2023.05.30

Шийдвэрийн төрөл: Хуулийн хүчин төгөлдөр болсон

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Н.Ариунболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “хахууль өгөх” гэмт хэрэгт, У.Доржжүгдэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр  зүйлийн 4 дэх заалтад заасан “хахууль авах” гэмт хэрэгт, М.Дэлгэржунайг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “хахууль авах” гэмт хэрэгт, Ж.Даваасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “хахууль авах” гэмт хэрэгт, Д.Амартүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “хахууль авах” гэмт хэрэгт, О.Энх-Амгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “хахууль өгөх” гэмт хэрэгт, Т.Мөрөнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “хахууль өгөх” гэмт хэрэгт, Д.Эрдэнэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан  “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2101000250064 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүх хуралдаанаар  хянан хэлэлцээд 

Шүүгдэгч Д.Эрдэнэбаярыг “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,000,000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч У.Доржжүгдэр, М.Дэлгэржунай, Д.Амартүвшин, Ж.Даваасүрэн нарыг “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 15,000,000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Н.Ариунболд, Т.Мөрөн нарыг “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,000,000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч О.Энх-Амгаланг “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь

 сум дундын шүүх

 
 

Шийдвэрийн тойм №5

 

К.Айдос нарт холбогдох хэргийн тухай

Санамж:  Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх 2023.05.05 65 ШТ  

 

Шийдвэрийн хураангуй №06  2023.05.30

Шийдвэрийн төрөл: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос К.Айдост Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан  “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт, шүүгдэгч  Г.Мэндбаяр, С.Онон, Б.Даваа нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”,  “хахууль авах” гэмт хэрэгт, шүүгдэгч Л.Балдоржид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2201000310205 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаанаар  хянан хэлэлцээд  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч К.Айдос, Г.Мэндбаяр, С.Онон, Б.Даваа нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэн, хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч К.Айдосыг цагаатгаж,

Шүүгдэгч Г.Мэндбаяр, С.Онон нарыг “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4,000,000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.Давааг “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4,000,000 төгрөгөөр торгох ял,

 Шүүгдэгч Л.Балдоржийг “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ял  оногдуулж шийдвэрлэв.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь

 сум дундын шүүх

 
 

Шийдвэрийн тойм №6

Ц.Түвшинжаргал нарын 22 шүүгдэгчид холбогдох эрүүгийн

2029001340350 дугаартай хэргийн тухай

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор,

1. Шүүгдэгч Б.Дашдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ял,

2. Шүүгдэгч Э.Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ял,

3. Шүүгдэгч Т.Лхагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ял,

4. Шүүгдэгч Т.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ял,

5. Шүүгдэгч Л.Батболорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ял,

6. Шүүгдэгч Х.Түмэнжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ял,

7. Шүүгдэгч А.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ял,

8. Шүүгдэгч О.Нэргүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ял,

9. Шүүгдэгч Б.Гүндсамбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ял,

10. Шүүгдэгч Д.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ял,

11. Шүүгдэгч Ү.Тогообаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ял,

12. Шүүгдэгч Д.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ял,

13. Шүүгдэгч О.Ууганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ял,

14. Шүүгдэгч Ц.Батгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ял,

15. Шүүгдэгч Б.Мөнхбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,500,000 төгрөгөөр торгох ял,

16. Шүүгдэгч Э.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000,000 төгрөгөөр торгох ял,

17. Шүүгдэгч О.Түмэнцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 12,000,000 төгрөгөөр торгох ял,

18. Шүүгдэгч Ц.Түвшинжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 12,000,000 төгрөгөөр торгох ял,

19. Шүүгдэгч Д.Удвалцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000,000 төгрөгөөр торгох ял,

20. Шүүгдэгч Д.Баттогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 12,000,000 төгрөгөөр торгох ял,

21. Шүүгдэгч Б.Баярбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

22. Шүүгдэгч Д.Цогтбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Түвшинжаргалаас 3,490,000 төгрөг, шүүгдэгч Д.Баттогтохоос 11,297,000 төгрөг, шүүгдэгч Д.Удвалцэцэгээс 100,000 төгрөг, шүүгдэгч Э.Батбаяраас 462,000 төгрөг, шүүгдэгч О.Түмэнцогтоос 3,160,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.  

 

                                                                                                                        Хураангуй бэлтгэсэн шүүгч                                                Г.Батмөнх