ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОХ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ ЯВУУЛЛАА.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын дагуу тус шүүхэд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, шүүх хуралдаанд оролцох үед эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага, шүүх хуралдааны дэгийн талаар мэдээллийг тогтмол өгөхөөс гадна шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаарх богино хэмжээний бичлэг шторкийг үзүүлэн танилцуулж, гарын авлага тараах материал зэргийг танилцуулан ажиллаж хэвшлээ.

Ингэснээр шүүхийн иргэдийн төлөөлөгчид нь хэрхэн тангараг өргөх, шүүх хуралдаанд хэрхэн оролцох, дүгнэлт гаргах зэрэг ажиллагааг илүү тодорхой ойлгомжтой боллоо гэж шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчид дүгнэн хэлсэн байна.