Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх нь шүүгч, ажилчдын 2017 оны анхны нэгдсэн зөвлөгөөнөө хийлээ. Зөвлөгөөнөөр Тамгын газрын дарга Э.Энхтүвшин Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2017 онд баримтлан ажиллах бодлого, чиглэл буюу шүүхийн үйлчилгээний шинэ соёлыг бий болгох, тогтворжуулах талаар шүүгч, ажилчдад танилцуулан уламжлав.
Мөн тус шүүхийн 2017 оны дотоод сургалтын төлөвлөгөөг баталж хийж хэрэгжүүлэх тал дээр ерөнхий шүүгчийн түр үүрэг гүйцэтгэгч шүүгч Д.Баттулга шүүхийн захиргааны ажилтануудад зөвлөгөө өглөө. Дэвшүүлж буй зорилго, зорилтод шүүгч, ажилчдаас санал авснаас гадна Тамгын газрын дарга төрийн захиргааны албан хаагчидтай байгуулах 2017 оны үр дүнгийн гэрээнд шүүхийн үйлчилгээний соёл, ажилчдын харилцаа хандлагын талаар тодорхой ажил тусгаж, хэрэгжилтийг ханган ажиллана гэдгээ хэлсэн юм.