ЦОГТЦЭЦИЙ СУМАНД НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАА.

Тус шүүх нь Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газартай хамтран Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нээлттэй өдөрлөг зохион байгуулж, нүүдэллэн ажиллаа.

"Шүүхийншинэтгэлийн 10 үр дүн”, "Шүүхэд хэрхэн хандах, шүүхэд нэхэмжлэл гаргахад анхаарах зүйлс” зэрэг сэдвээр шүүгчийн туслах Ц.Мөнх-Эрдэнэ, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хэрхэн өргөдөл гаргах вэ” сэдвээр шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа нар мэдээлэл өгч, шүүхэд хандах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай гарын авлага, брошур, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, ач холбогдлын талаарххэвлэмэл хуудсуудыг иргэд хөдөлмөрчидөд тарааж ажилласан.

Түүнчлэн 2 иргэний хэргийн хариуцагчид нэхэмжлэлийг гардуулан өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргүүдийг танилцуулан нөлөөллийн мэдүүлгийн маягтад гарын үсэг зуруулж холбогдох эрх үүрэг болон хүлээх хариуцлагыг тайлбарлан өглөө.

Цогтцэций суманд оршин суудаг 2 иргэнийг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу гэрчийн эрх үүргийг танилцуулан гэрчээр асууж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хөнгөвчлөн, гэрчүүдийг Ханбогд суманд шүүхэд очих зардал чирэгдэл цаг хугацааг хэмнэсэн байна.

Шүүгчийн туслах Ц.Мөнх-Эрдэнэ, шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа болон Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалан нар уг өдөрлөгт оролцсон иргэд, хөдөлмөрчидийн санал сэтгэгдлийг сонсож, сонирхсон асуултад хариулан хэрэгцээ шаардлагатай мэдээллүүдийг өгч, иргэдэд хүрч ажилласан бөгөөд уг үйл ажиллагаанд иргэд тааламжтай хүлээн авч, цаашдын ажилд нь амжилт хүсч байлаа.