ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ ТАЛАРХАЛ ДЭВШҮҮЛЭВ

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль нь 2012 оноос батлагдан хэрэгжиж эхлээд багагүй хугацаа болсон билээ.

Энэхүү хугацаанд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр идэвх санаачлагтай болон Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль болоод шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлж, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих, шударга ёсыг тогтооход иргэний үүргээ биелүүлж хэнээс ч хараат бус, хөндлөнгийн нөлөөнд автахгүй, чин үнэнчээр шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Б.Туяа, М.Дамдинсүрэн, Ц.Шархүү нарт идэвхи зүтгэлийг нь үнэлэж тус шүүхийн тамгын газраас ТАЛАРХАЛ дэвшүүллээ.