ШҮҮГЧ, ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.

Сум дундын 16 дугаар шүүх нь шинэ шүүх, шинэ хамт олны хувьд шүүгч ажилтнууддаа хувь хүний хөгжил,илтгэл тавих урлаг,манлайлал гэсэн сэдвүүдээр "Оюуны өргөө Ханбогд” ТББ-н тэргүүн С.Сандагсүрэнгээр 2014 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр сургалт явууллаа.

Тус сургалтыг хийлгэснээр шүүгч, ажилчид цаг зөв ашиглаж өөрийгөө хөгжүүлэх, илтгэл тавих ур чадвартай болох зэрэг олон ач холбогдолтойгоос гадна хувь хүн талаас хөгжих чухал ач холбогдолтой юм.