“WELCOME KHANBOGD” зах зээлийн өдөрлөгт оролцлоо.

Ханбогд сумын Засаг даргын тамгын газраас Сум орон нутгаа илүү өргөн хүрээтэйгээр сурталчилан таниулах зорилгоор "WELCOME TO KHANBOGD-2017” үйл ажиллагааг 2017 оны 10-р сарын 21-нд Галба талбайд зохион байгууллагдлаа.

Тус өдөрлөгт Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээс иргэдэд Иргэн та өөрийн шүүхдээ тавтай морил мөн Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнгийн талаар мэдээлэл хийн зөрчлийн тухай хууль болон шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах тухай брошур гарын авлага тараан, ирсэн иргэдэд шүүхийн мэдээ мэдээлэл хүргэж сонирхсон асуултад хариулт өгч ажиллаа.