2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайланг шүүгч, шүүхийн захиргааны ажилтануудын шуурхай хурал дээрхэлэлцүүллээ.
Хэлэлцүүлэгт Шүүхийн тамгын газрын дарга Э.Энхтүвшин Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс 2017 онд дэвшүүлсэн бодлого, зорилт, Шүүхийн тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулсан бөгөөд цаашид анхаарвал зохих асуудал дээр санал бодлоо солилцон ирэх оны төлөвлөгөөт ажлуудыг хэлэлцлээ.