Тус шүүхээс Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд "Хууль сурталчилах өдөрлөг” зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр тус Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг "Зөрчлийн тухай хуулийн ойлголт”, "Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр, Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Гантуяа "Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” сэдвээр тус тус мэдээлэл хийж, сэдвийн хүрээнд асуулт, хариултын "АХА” тэмцээн зохион байгуулжээ.