Тус шүүхээс Ханбогд суманд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр сум дундын 1 дүгээр прокурорын газар, цагдаагийн тасаг, Цогтцэций сум дахь цагдаагийн хэлтэс, Гашуунсухайт боомт дэх гэрээт цагдаагийн тасагтай "Асуудал ба шийдэл” уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын эхэнд шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Д.Баттулга нээж үг хэлж, шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны товч тайлан судалгааг шүүхийн тамгын газрын дарга Э.Энхтүвшин, Эрүүгийн шинэчлэгдсэн хуулийн онцлох зүйл заалтын танилцуулагыг шүүгч С.Өлзий-Отгон, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын харьяа сумдын 2017 онд үйлдэгдсэн эрүүгийн нөхцөл байдлын талаархи тайланг хяналтын прокурор Т.Ганчимэг нар тус тус танилцууллаа.