Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт орлоо.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн харъяа сумдын иргэд, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд мэдээлэл өгөх сургалтын хөтөлбөрийн дагуу Ханбогд сумын Засаг даргын “Иргэний танхим”-д 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалтыг Өмнөговь аймгийн Ханбогд сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийг хамруулан “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн хүрээнд мэдээлэл, сургалтыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг, Х.Ууганбат нар зохион байгуулж, шүүгч Ц.Урангуа, шүүгч С.Өлзий-Отгон, шүүхийн тамгын газрын дарга Н.Баяржаргал нар иргэдийн сонирхсон асуултад тайлбар өгч ажиллаа.