Сум дундын 16-р шүүхээс санаачлан Өмнөговь аймаг дахь Сум дундын 1-р прокурорын газар, Ханбогд суман дахь Цагдаагийн хэсэг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хамтран Өмнөговь аймгийн Баян-Овоо, Манлай, Цогтцэций, Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудыг оролцуулсан "Хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн"-ийг амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Сум дундын 16-р шүүх, Өмнөговь аймаг дахь Сум дундын 1-р прокурорын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах салбар зөвлөлүүд, Ханбогд суман дахь Цагдаагийн хэсэг, Цогтцэций суман дахь цагдаагийн хэлтэс, Манлай суман дахь цагдаагийн хэлтэс, Баян-Овоо суман дахь цагдаагийн хэлтэс, 3-р тойргийн Тахарын Ханбогд дахь хэсэг, Өмнөговь аймгийн Гашуун сухайт дахь боомтын Хилийн мэргэжлийн хяналтын хэлтэс, Өмнөговь аймгийн Гашуун сухайт дахь боомтын Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний тасаг, Өмнөговь аймгийн Гашуун сухайт дахь хилийн тагнуулийн алба, Өмнөговь аймгийн Гашуун сухайт дахь Гаалийн газар тус тус оролцсон юм. Тус зөвлөгөөнийг хийснээр хуулийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, тулгамдаж байгаа асуудлал дээр шийдвэрлэх арга замыг тодорхойлох, гэмт хэргээс урдьчилан сэргийлэх, хуулийн байгууллагуудын нээлттэй ил тод байдлыг бий болгох зэрэг олон ач холбогдолтой юм.