Нэгдсэн өдөрлөгт оролцлоо.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газраас “5 БАГИЙН НЭГДСЭН ӨДӨРЛӨГ”-ийг 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд  амжилттай зохион байгуулсан бөгөөд тус өдөрлөгөөр шүүгчийн туслах Х.Ууганбат Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 3-р улирлын тайлан мэдээг Ханбогд сумын нийт иргэдэд танилцуулж ажиллаа.