ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН 2015

Сум дундын 16 дугаар шүүхээс 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хэрхэн хангах талаар сэдэвт "ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН” -ийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЗДТГ-ын "Иргэдийн танхимд” зохион байгууллаа.
 

Тус зөвлөгөөнд Сум дундын 16 дугаар шүүх, Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газар, Цогтцэцийн сум дахь цагдаагийн хэлтэс, Ханбогд сум дахь цагдаагийн хэсэг, Манлай сумын цагдаагийн хэлтэсийн төлөөлөгч, Ханбогд суман дахь Тахарын хэсэг тус тус оролцсон юм. Уг зөвлөгөөнд "Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд гарч буй бэрхшээл, цаашид анхаарах асуудал”, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хэрхэн хангах сэдвээр ярилцаж тодорхой дүгнэлтэнд хүрч, зөвлөж баталлаа.

ØЦагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээний талаар

ØХохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн эрхийг хангах талаар

ØХэргийн оролцогчдыг хэргийн материалтай танилцуулах, гаргасан хүсэлтийг шийдвэрлэх талаар

Бусад асуудлын талаар гэсэн зөвлөмжүүд гаргасан юм.