БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
Д/д |
БАРИМТЫН НЭР |
ТАЙЛБАР |
1 |
2 |
3 |
1 |
Төрийн албан хаагчийн анкет |
Энд дарж татаж авна уу. |
2 |
Шалгалтад оролцох өргөдөл |
Өргөдлийн агуулгад дор дурдсан мэдээллийг заавал тусгасан байна. Үүнд:
|
3 |
Гурван үеийн намтар |
Өөрийн, эцгийн, өвөг эцгийн намтрыг бичиж, хуудас бүрт гарын үсэг зурсан байна. Гурван үеийн намтраа www.shuugch-songon.mn цахим хаягт оруулахдаа хавсралтын төрлөө “НЭР ДЭВШИГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН ХҮСНЭГТ” гэж сонгож оруулна уу. |
4 |
Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар |
Нотариатаар гэрчлүүлсэн байх. |
5 |
Цээж зураг |
Сүүлийн нэг сарын дотор авахуулсан, албаны хувцаслалттай 3х4 хэмжээтэй, 2 ширхэг зургийг ирүүлэх. /Аливаа байгууллагын дүрэмт хувцастай байж болохгүй/ |
6 |
Бүрэн, дунд боловсролын гэрчилгээ |
Хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар лавлагааг холбогдох байгууллагаар гаргуулан хавсаргах. Гэрчилгээнд олгогдсон дугаарыг лавлагаанд заавал тусгасан байна. |
7 |
Их, дээд сургууль төгссөн диплом |
|
8 |
Оршин суугаа газрын тодорхойлолт |
ТҮЦ машинаас авах. |
9 |
Ам бүлийн тодорхойлолт |
Баг, хорооны засаг даргаас авах. |
10 |
Нийгмийн даатгалын болон хөдөлмөр эрхэлснийг нотлох бусад баримт бичиг |
Тэдгээрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх /Ажилласан жилийг нийгмийн даатгалын дэвтрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилт болон “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн бичилтийг үндэслэн тооцно./. Иймд өөрийн хөдөлмөр эрхэлж буйг нотлох баримт бичгээ заавал ирүүлэх. |
11 |
Эрүүл мэндийн үзлэгийн маягт |
Эрүүл мэндийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны 41/20 тоот тушаалын хоёрдугаар хавсралт /Маягтыг ЭНД дарж татаж авна уу/-ын дагуу бөглөнө./ |
12 |
Эд хөрөнгөө тодорхойлж бичсэн жагсаалт |
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт / Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг/-ын дагуу бөглөнө. /Маягтыг ЭНД дарж татаж авна уу// |
13 |
Ажил байдлын тодорхойлолт |
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.8-д заасны дагуу хөдөлмөр эрхэлж байгаа бол эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тодорхойлолтыг ирүүлэх. |
14 |
Хуульчийн гэрчилгээний хуулбар |
Нотариатаар гэрчлүүлсэн байх. |
АНХААРАХ ЗҮЙЛ!!!
Дээрх баримт, материалыг бүртгэлийн хугацаанд дутуу ирүүлсэн тохиолдолд бүртгэлээс хасна. Материалыг бүрдэл тус бүрээр нь pdf файл болгож системд оруулна. /Жишээ нь: Нийгмийн даатгалын дэвтрийг нүүр, бичилттэй хэсэг, албан тушаалд томилогдсон, шилжсэн, чөлөөлсөн бичилтийн хамт нэгтгэж файл болгох/
Баримт, материалын аль нэг хуудсыг дутуу оруулсан тохииолдолд баримтыг дутуу бүрдүүлсэн тооцох тул оруулсан файл тус бүрээ бүрэн гүйцэт эсэхийг нягтлан шалгах, асууж тодруулах зүйл гарвал ШМХАА-ны 7000-8037 дугаарын утсаар лавлана уу.
Нэр дэвшигч нь www.shuugch-songon.mn хаягаар бүртгүүлэхдээ доорх сонголтоос аль нэгийг нь эсхүл хэд хэдэн сонголтоор сонгож, бүртгүүлж болох ба өргөдөлдөө нэг бүрчлэн тусгаж өгнө. Үүнд:
- Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн
- Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн
- Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн
- Сум дундын шүүхийн шүүгчийн
ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ
АЖЛЫН АЛБА