Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд Мэдээллийн технологийн мэргэжилтэн, Бичиг хүргэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байна.

download

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТЭН, БИЧИГ ХҮРГЭГЧИЙН АЛБАН ТУШААЛД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.

  1. ЗОРИЛГО: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас, Мэдээлэл технологийн мэргэжилтэн, Бичиг хүргэгчийн сул орон тоог нөхөх
  2. БҮРТГЭЛ: Боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан тухайн албан тушаалд тогтвор суурьшилтай ажиллахыг хүссэн иргэдийг бүртгэнэ.

Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдийн материалыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн №101 тоот өрөө болон Khanbogd_tg@shuukh.mn и-мэйл хаягаар 2020 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын  25-ны өдрийн хооронд ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд хүлээн авна.

  1.  МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
  • Мэдээлэл технологи, компьютер хангамжийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх,                                                                                                   
  • Багаар ажиллах чадвартай
  • Түргэн шуурхай хариуцлагатай
  • Төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахин ажиллах чадвартай.

4. БИЧИГ ХҮРГЭГЧИЙН  АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Эрх зүйч мэргэжилтэй бол давуу тал болно.
  • Архив албан хэрэг хөтлөлтийн мэдлэг чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Түргэн шуурхай хариуцлагатай
  • Төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахин ажиллах чадвартай.

5. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

Ажилтанд тавигдах шаардлагыг хангасан этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ үү.

  • Төрийн албан хаагчийн шинэчилсэн анкет, маягтын дагуу бөглөсөн байна.
  • Боловсрол, мэргэжил, мэргэшлийг нотлох баримт бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувь, хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хойш төрсөн эрэгтэй иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх

Холбоо барих утас: 70535163, 88065274,

 

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМ ДАХЬ

СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР