ШИНЭ ТАМГА ТЭМДЭГ, БОЛОН ХАЯГ ХҮЛЭЭЖ АВЛАА.

2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс "Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх гэсэн нэршлээр цаашид шүүн таслах үйл ажиллагааг харьяа нутаг дэвсгэрт хэрэгжүүлэн ажиллах болсон.

Шүүхийн тамгын газрын дарга Э.Энхтүвшин 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад суманд очин "Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх”-ийн тамга тэмдэг, шүүхийн хаягыг шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль зүйн үйлчилгээний хэлтсийн ахлах референт Ж.Бат-Амгалангаас гардан авлаа.