Тус шүүхийн тамгын газрын дарга Э.Энхтүвшин, Ханбогд сум дахь Тахарын албаны алба хаагч нартай ээлжит зөвлөгөөн зохион байгуулж цаашид шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажлын талаар чиглэл өгч мөн шүүхийн аюулгүй байдлын хангах үүднээс метал илрүүлэгч, аюулгүй байдлыг хангах Wifi хонх, шөнийн гэрэл болон яаралтай үед түргэн тусламж үзүүлэх эмийн сан зэргийг гардууллаа.