Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас зохион байгуулсан "ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН”-нд
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх
Цогтцэций сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс
Ханбогд сум дахь Цагдаагийн тасаг
Гашуун сухайт дахь Гаалийн газар
Гашуун сухайт дахь Хилийн мэргэжилийн хяналтын хэлтэс
Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын харъяа Өмнөд бүс дэх газар гэсэн хууль хяналтын байгууллагууд оролцож. Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны талаар мэдээлэл хийж, одоо тулгамдаж байгаа асуудал болон цаашид анхаарвал зохих асуудлуудын талаар хэлэлцүүлэг хийлээ.
Тус зөвлөгөөнд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Д.Баттулга нь 2015 онд шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэг, иргэний хэрэг, захиргааны зөрчлийн талаарх тойм мэдээ танилцуулж, цаашид анхаарах асуудлаар санал гаргалаа. Мөн шүүхийн тамгын газрын дарга Э.Энхтүвшин "ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛИЙН 10 ҮР ДҮН”-ийн талаар танилцууллаа.