2016 оны шүүхийн дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу шүүгч, шүүхийн захиргаа үйлчилгээний ажилтнууд болон тахарын хэсгийн алба хаагчдын дунд "Үр дүнтэй харилцаа ба хандлага” сэдвээр шүүгчийн туслах Ц.Мөнх-Эрдэнэ сургалт зохион байгууллаа.
Мөн шүүхийн захиргаа, үйлчилгээний ажилтнууд болон тахарын хэсгийн алба хаагчдын дунд "Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа хандлагын нийтлэг журам”-ыг хэрэгжүүлж хэвшүүлэх, хамт олонч уур амьсгалыг бий болгох зорилгоор гурван долоо хоногын хугацаатай аяныг зохион байгуулж дүгнэж, шалгаруулахаар боллоо.