Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн "Аргачлал батлах тухай” тогтоолын дагуу шүүгч, шүүхийн захиргааны ажилтануудын дунд "Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-н тухай шүүгчийн туслах Н.Энхтөр сургалт зохион байгууллаа.
Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтын загварын жагсаалтуудтай шүүгч, шүүгчийн туслахууд нэг бүрчлэн танилцан, харилцан ярилцаж санал солилцлоо.