Шүүхийн шинэчлэлийн хүрээнд Улсын Их хурлаас батлагдсан Шүүхийн тухай багц хуулийн нэгЭвлэрүүлэн зуучлалын тухай хууль 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөн орон даяар амжилттай хэрэгжиж байгаа билээ. Аливаа Эрх зүйн маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршдог энэхүү шүүхийн бус арга нь маргааныг хэн хэнийх талд сэтгэл ханамжид тулгуурлан шийдвэрлэдэгээрээ онцлог юм.
Ингээд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж, маргаанаа шийдвэрлүүлсэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэнТ.Дорждэрэмийн сэтгэгдлийг хүргэж байна.
-Та ямар шалтгааны улмаас шүүхэд хандах болов?
Миний бие Т.Дорждэрэм нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн. Хажуу сум болох Баян-Овоо сумын иргэн С.Энхбаатараас мөнгөн авлагатай байсан бөгөөд авч чадахгүй 5 сар болсон байсан. Тэгээд би Ханбогд суманд байдаг шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажилтан Э.Эрдэнэтуяад хандахад Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар маш сайн тайлбарлаж өгөхөөс гадна миний нэхэмжилсэн мөнгөн дүн нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боломжтой болох талаар хэлэхэд би их баяртай байсан. Тэгээд 2016 оны 01 сарын 11 өдөр өргөдөл гаргасаны дагуу тэрээр миний өргөдлийг хүлээн авч 14 хоногийн дотор шийдвэрлэж, миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөнд баярлаж байна.
Эвлэрүүлэн зуучлалын талаарх мэдээллийг та хаанаас авсан бэ?
Би өөрийн танил нэг найзаасаа мэдээлэл авсан. "Танил маань шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар үйлчлүүлэхэд ёстой амар, түргэн шуурхай, шүүх хурлаар орохгүй, зөвхөн хоёр талыг найрсагаар уулзуулж хооронд нь тохиролцуулдаг газар байна” гэж хэлсэн. Тэгээд л хандсан гэтэл үнэхээр миний хохирлыг 14 хоногт л барагдуулсан.
Эвлэрүүлэн зуучлалын давуу талыг та юу гэж бодож байна, таньд ямар сэтгэгдэл төрөв гэхэд
Эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлсэн нь цаг хугацааны хувьд түргэн шуурхай, байснаас гадна заавал нотлох баримт шаарддаггүй чирэгдэл багатай, энгийн иргэн хүний хувьд шүүх гэж бодож айлгүйгээр, хэн нэгнээс айж имээлгүйгээр асуудлаа шийдвэрлүүлж харилцан ярилцаж, ойлголцож эвлэрүүлж байгаа нь давуу тал гэж бодож байна.
Түүнчлэн тухайн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа нь зан харьцаа сайтай, ажлаа мэдэж байгаа нь маш их таалагдсан. Үнэхээр төрийн үйлчилгээг иргэдэдээ түргэн шуурхай хүргэж чадсанд нь сэтгэл хангалуун байна.
Танай ажлын хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Улам сайн ажиллаж олон хүнд тус дэм болоорой. Баярлалаа та бүхэнд
Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан таньд бас баярлалаа.
Ханбогд сумын иргэн: Т.Дорждэрэм