Өмнөговь аймгийн Манлай суманд Хууль сурталчлах ажлын хүрээнд томилолтоор ажиллаа.

Энэхүү ажлын хүрээнд ард иргэдэд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 10 дүн болон шүүхийн ил тод нээлттэй байдлыг танилцуулах зэрэгцээ хэргийн оролцогчдоос тайлбар авах, нэхэмжлэл болон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт мэдэгдэх хуудас гардуулах зэрэг ажлыг гүйцэтгэхээр шүүгчийн туслах Мөнх-Эрдэнэ, Энхтөр нар ажиллаа.

Мөн Засаг даргын тамгын газрын эрх зүйн танхимд сонирхсон иргэдтэй уулзалт ярилцлага зохион байгуулахаас гадна эрх зүйн мэдээллийн самбарт нь зурагт хуудас, танилцуулгыг шинэчлэн байршуулж сумаас сонгогдон батлагдсан иргэдийн төлөөлөгчидтэй "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон ажиллуулах журам болон шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдол” сэдвүүдээр мэдээлэл хийж санал сэтгэгдлийг сонсох ажлыг зохион байгуулсан бөгөөд иргэд энэхүү ажилд сайшаалтай хандан хууль шүүхийн үйл ажиллагаа иргэдэд ойртон илүү нээлттэй болж байгаад талархаж буйгаа илэрхийллээ.