ГАЛЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын дарга Э.Энхтүвшин, Гуравдугаар тойргийн тахарын албаны Ханбогд сум дахь хэсгийн дарга, тахар О.Батбаяр нарын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр баталсан. "Шүүхийн байр болон түүний гадна орчинд гал гарсан үед ажиллах” хамтарсан төлөвлөгөөний дагуу 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр галын сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар Ханбогд сум дахь хэсгийн туслах тахар Н.Амарбаатар "Галынаюулаасурьдчилан сэргийлэхболон эд хөрөнгөхамгаалах” гэсэн сэдвээр болон Тахарын албанаас үзүүлэх сургалт хийлээ.

Дээрх үзүүлэх сургалтаар тахарын алба, шүүхийн захиргааны ажилтануудыг үндсэн 7-н хэсэгт хувааж бүлгэм байгуулан үзүүлэх сургалтууд хийсэн бөгөөд тус тусын чиг үүргийнхээ дагуу аврах ажиллагаа зохион байгууллаа.