Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын 4.1-д заасны дагуу Тахарын алба нь Шүүх хуралдааны журам сахиулах, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэн гэж заасан.
Үүний хүрээнд 3-р тойргийн Тахарын албаны Ханбогд сум дахь хэсгээс санаачлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эмнэлэгтэй хамтран "Эмнэлгийн анхан шатны тусламж” гэсэн сэдвээр их эмч Н.Наранцэцэг, "Эмийн зүй зохистой хэрэглээ” гэсэн сэдвээр нийгмийн эрүүл мэндийн ажилтан О.Хэнмэдэх, бага эмч Амарсанаа нар 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тус шүүх дээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтанууд болон тахарын хэсгийн алба хаагчдад сургалт зохион байгууллаа.