2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр товлогдсон “Говийн шигтгээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Асартайн говь” ХХК-д холбогдох иргэний хэргийг ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж, хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр товлогдсон Зөрчлийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Алтансүхэд холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж, хянан хэлэлцээд 14 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулав.