2022 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр товлогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Отгонбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж, ерөнхий шүүгч Д.Баттулга, шүүгч Г.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр товлогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Номин-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж, ерөнхий шүүгч Д.Баттулга, шүүгч Г.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцээд 10 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэв.