Ц.Түвшинжаргал нарын 22 шүүгдэгчид холбогдох эрүүгийн
2029001340350 дугаартай хэргийн тухай
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Түвшинжаргал нарын 22 яллагдагчид холбогдох 2029001340350 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдааныг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр товлон зарласан. Шүүгдэгч Т.Баттулгын өмгөөлөгч Б.Борхүү, шүүгдэгч Д.Удвалцэцэгийн өмгөөлөгч О.Даваажаргал нараас Хөгжлийн банкны гэх шүүх хуралдаанд оролцож байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч Ц.Түвшинжаргал нарын 22 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэв.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар