Мэдээ мэдээлэл


Огноо: 2019-01-29  |  Ангилал: 1 Дэлгэрэнгүй

Шүүхийн архивын хураамжийн хэмжээг шинэчиллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/08 тоот тушаалаар Шүүхийн архивын хураамжийн хэмжээг шинэчлэн баталж, 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо.

Огноо: 2019-01-24  |  Ангилал: 1 Дэлгэрэнгүй

Шүүхийн тамгын газраас дотоод удирдлагын /E-Office/ систем шинээр нэвтрүүлж эхэллээ.

Шүүхийн захиргааны ажилтнуудын дунд дотоод удирдлагын /E-Office/ системийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн референт Э.Амарсанаа хөгжүүлэн, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх анхдагч систем хэрэглэгчид боллоо.

Огноо: 2019-01-08  |  Ангилал: 1 Дэлгэрэнгүй

Багш ажилтнуудад сургалт орлоо.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн хүсэлтийн дагуу тус сургуулийн нийт 30 гаруй багш ажилтнуудад 2019 оны 01 дүгээр сарын 08-нд шинээр батлагдсан хуулиудын талаар сургалт зохион байгуулав.

Огноо: 2019-01-07  |  Ангилал: 1 Дэлгэрэнгүй

2017, 2018 оны шүүн таслах ажиллагааны харьцуулсан тайлан

Тус шүүх нь 2018 онд эрүүгийн 161 хэрэг 200 хүн хүлээн авсанаас шийдвэрлэсэн 153 хэрэг, иргэний 228 хэрэг хүлээн авснаас шийдвэрлэсэн 193, захиргааны зөрчил 125 хүлээн авсанаас 125 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Огноо: 2018-12-31  |  Ангилал: 1 Дэлгэрэнгүй

Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны хүүхдүүддээ бэлэг өглөө

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны хүүхдүүдэд шинэ жилийн мэндчилгээ хүргэн гарын бэлэг өгч бяцхан үрсээ баярлууллаа.