Онлайн хэлэлцүүлэгт оролцлоо.

Шүүхийн тамгын газрын дарга Э.Энхтүвшин, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Баярбат, байцаагч ахлах дэслэгч Ц.Ганбаатар нар. Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын албан тушаалтнуудын хамтарсан уулзалт хэлэлцүүлэгт 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлтэй онлайнаар холбогдож оролцлоо.

Тус хэлэлцүүлэгээр "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, "Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ыг Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан аюулгүй байдал хариуцсан референт Б.Өлзий танилцуулж, тус журмыг хэрэгжүүлэх талаар ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга Цагдаагийн хошууч Ж.Батзориг тайлбарлаж, бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нартай харилцан ярилцан санал солилцлоо.