ХАНБОГД СУМЫН ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

2014 оны 4 сарын 1-нд Ханбогд сумын иргэдэд Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүх нь шинэ хуулийн дагуу Сум дундын 16 дугаар шүүх болон өөрчлөгдсөн тухай, 2013 онд шийдвэрлэсэн хэрэг маргааны талаар болон Шүүхийн тухай багц хуулийн талаар танилцуулга шүүгчийн туслах Н.Энхтөр хийв.
 
 
Мөн тус шүүхийн шүүгчийн туслах М.Бүдээ Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан эвлэрүүлэн зуучлагч хэмээх шинэ алба бий болж иргэд хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлагч эвлэрлийн журмаар зохицуулахад оролцох болон улмаар талууд маргаанаа өөрсдөө шийдвэрлэдэг шинэ тогтолцоонд шилжих талаар тайлбарлаж түүний хэрэгжилт, ач холбогдол, шүүхэд эвлэрүүлэн зуучлагч ажилснаар ямар давуу талтай байх зэргийг ойлгуулж Ханбогд сумын иргэдэд дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.