ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ЭЭЛЖИТ СУРГАЛТ ХИЙЛЭЭ

2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ханбогд сумын "Ахмадын өргөө”-нд Эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа тус Ахмадын хорооны нийт өндөр настнуудад эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар сургалт хийлээ.

Тус сургалтаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухай ерөнхий ойлголт, онцлог давуу тал болон энэ хууль хэрэгжиж эхлэснээр ямар ач холбогдолтой болох талаар мэдээллэж, гарын авлага, брошур, зурагт хуудас зэргийг тарааж санал бодлыг сонсож ажилласан байна.