АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨХ СТАНДАРТЫН ТУХАЙ СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол улсын Ерөнхий сайдын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 124 дугаар захирамж болон шүүхийн сургалтын төлөвлөгөөний дагуу "Архивын улсын үзлэг”-тэй холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас шүүхийн тамгын газрын ажилчид болон Тахарын 3 дугаар тойргийн алба хаагчдын дунд "Архив, албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандартын хэрэгжилт” сэдвээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын тамгын газрын архив бичиг хэргийн эрхлэгч Х.Түмэндэмбэрэлээр сургалт зохион байгуулж, шүүхийн архивын үйл ажилллагааг илүү боловсронгуй болгохоор зорилт тавин ажиллаж байна.