2015 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагдаагийн хэсгийн замын цагдаагийн байцаагч ахмад Д.Ганбат "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан мэдээлэл танилцуулгыг тус шүүхийн тамгын газрын ажилтанууд болон Тахарын 3 дугаар тойргийн алба хаагчдын дунд зохион байгуулж замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож хэвшихийг нийт төрийн алба хаагчидад уриаллаа.